Skip to main content

Featured

Өвлийн улиралд хуурайшсан арьсыг арчлах аргууд

Өвлийн хүйтэн температур, хуурай агаар нь хүний арьс болон үсний байгалийн хамгаалалтыг алдагдуулж, гүн хуурайшилт үүсгэдэг. Бүсгүй та эдгээрээс арьсаа хамгаалж, толигор, чийглэг байлгахыг хүсвэл гэрийн нөхцөлд дараах арьс арчилгааг өөртөө харамгүй зориулаарай. 1 Халуун шүршүүрт орохоос зайлсхий Халуун ус нь арьсыг гэмтээж, байгалийн чийглэг байдлыг нь алдагдуулдаг. Тиймээс бүлээн болон хүйтэн үсээр нүүрээ угааж байгаарай. Ингэснээр таны арьсанд үрчлээс үүсэхээс ч мөн давхар сэргийлнэ. Түүнчлэн халуун усаар нүүрээ угаах, усанд орсноор арьсанд эгзем үүсгэх, загатнуулах, арьс холцруутах шинжүүд илэрдэг. 2 Сүү болон зөгийн бал Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсны чийглэг байдлыг удаан хадгалж, арьсыг толигор гоёмсог болгох үйлчилгээтэй. Мөн хөгшрөлтийн эсрэг эрчимтэй тэмцэх болно. Та багахан натурал тарган дээр 1:1 хэмжээтэй зөгийн бал хийж, нүүрэндээ түрхэн зөөлөн иллэг хийгээрэй. Мөн:  1 ц/халбага зөгийн бал 1 ц/халбага нимбэгний шүүсийг хооронд...

Баянхонгор аймгийн Баянлиг сумд 10 сарын 4, 5-ны өдрүүдэд болсон Тэмээний баярын үеэр тэнхээт залуусын дунд Тэмээ өргөх тэмцээнийг зохион явуулжээ. Тэмцээнд 10 шахам залуус оролцсоноос Баянхонгор аймгийн Баянлиг сумын заан, Тэмээчин Ш.Эрдэнбаяр 300 шахам килограмм тэмээг таван минут өргөж хурсан олны гайхаш бахдлыг төрүүлсэн байна. Ш.Эрдэнэбаяр 1989 онд төрсөн бөгөөд намрын цатгалан тэмээг ажих ч үгүй өргөж чадсан нь дотоод, гадаадын жуулчдын нүдийг хужирлажээ.


Comments