Skip to main content

Featured

Өвлийн улиралд хуурайшсан арьсыг арчлах аргууд

Өвлийн хүйтэн температур, хуурай агаар нь хүний арьс болон үсний байгалийн хамгаалалтыг алдагдуулж, гүн хуурайшилт үүсгэдэг. Бүсгүй та эдгээрээс арьсаа хамгаалж, толигор, чийглэг байлгахыг хүсвэл гэрийн нөхцөлд дараах арьс арчилгааг өөртөө харамгүй зориулаарай. 1 Халуун шүршүүрт орохоос зайлсхий Халуун ус нь арьсыг гэмтээж, байгалийн чийглэг байдлыг нь алдагдуулдаг. Тиймээс бүлээн болон хүйтэн үсээр нүүрээ угааж байгаарай. Ингэснээр таны арьсанд үрчлээс үүсэхээс ч мөн давхар сэргийлнэ. Түүнчлэн халуун усаар нүүрээ угаах, усанд орсноор арьсанд эгзем үүсгэх, загатнуулах, арьс холцруутах шинжүүд илэрдэг. 2 Сүү болон зөгийн бал Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсны чийглэг байдлыг удаан хадгалж, арьсыг толигор гоёмсог болгох үйлчилгээтэй. Мөн хөгшрөлтийн эсрэг эрчимтэй тэмцэх болно. Та багахан натурал тарган дээр 1:1 хэмжээтэй зөгийн бал хийж, нүүрэндээ түрхэн зөөлөн иллэг хийгээрэй. Мөн:  1 ц/халбага зөгийн бал 1 ц/халбага нимбэгний шүүсийг хооронд...

Зэрлэг нэрсний УРТ НАСЛУУЛАХ чадал


ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, ЗАЛУУЖУУЛАХ, УРТ НАСЛУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ БИОЛОГИЙН ИДЭВХИТ БОДИС НЭРС ЖИМСГЭНД АГУУЛАГДДАГ
Нэрс жимсгэний эрүүл мэндийн ашиг тусын талаар судалаанд суурилсан мэдээллүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх хэсэг Нэрс - Залуужуулах чадал сэдвээр хүргэсэн бол энэ удаад Нэрс - Урт наслуулах чадал сэдвээр хүргэж байна. 

НЭРС – УРТ НАСЛУУЛАХ ҮЙЛДЭЛТЭЙ
Монгол хүний дундаж наслалт 69 байгаа нь азийн орнуудын дундаж наслалтаас 3 насаар бага байгаа юм. Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл хоёрт хавдрын өвчлөл орж байна. Нас баралтын тэргүүлэх шалтгаант зүрх судасны өвчинд зүрхний шигдээс, тархинд цус харвалт, артерийн гипертензи зэрэг орно. 
Судасны хатуурлын эрсдлийг бууруулна
Нэрсэнд агуулагддаг био идэвхит флавнойд антоцианин нь судасны хатуурлыг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл муу өөх тос (бага нягтралттай липопротейд) –ийг цуснаас цэвэрлэх үйлчлэлтэй болохыг нотолсон олон судалгаа байдаг. Мөн энэхүү идэвхит бодис нь артерийн гипертензи (даралт ихсэлт)-ийг багасгаж байгааг тогтоожээ. Иймд нэрс жимсийг тогтмол хэрэглэснэр зүрх судасны эмгэгийг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулаад зогсохгүй даралт ихсэх шинж тэмдгээс ангижрах нь байна.

Comments