Эмэгтэй хүн өглөө бүр дунджаар 50 минутыг нүүрээ будаж, өөрийгөө бэлдэхэд зарцуулдаг. Харин энэ олон минутыг багасгаж, маш богино хугацаанд гоо сайхандаа анхаарч болох аж. Бид өнөөдөр нийт хацар гоо бүсгүйчүүддээ зориулан үзэсгэлэнтэй харагдуулах залхуу аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ.
1Цамцны товч тогтоох
Зүү утас ашиглахгүйгээр цамцны суларсан товчыг хэрхэн тогтоох аргыг та мэдэх үү? Гадуур явж байтал таны товч суларч, унах гээд байвал түргэн арга хэмжээ авах шаардлага гардаг. Ийм үед хумсны будгийг цамцан дээрээ түрхэн, товчоо наагаарай. Энэ нь удаан үйлчлэхгүй ч тулгамдсан үед хамгийн хэрэгтэй арга юм.
2Контураа илүү удаан хэрэглэх
Таны контур дуусч, гарахаа больсон бол хаях гэж бүү яараарай. Үүний оронд контурын хошууг татаж гарган, нөгөө тал руу нь эргүүлж хийж болох юм. Ингээд л та контураа илүү удаан хэрэглэж чадна.
3Өглөө хувцсаа авч өмсөхөд хялбар байлгах
Та өглөө шүүгээгээ ухаж, өмсөх хувцсаа олох гэж багагүй цагийг үрж байна уу? Тийм бол одооноос эхлэн хувцсаа 2-р зурагт үзүүлсэнтэй ижил эвхэж хийгээрэй. Ингэснээр та аль хувцас хаана байгааг амархан харах тул, маш хурдан хувцсаа авч чадна.
4Гэрэл сүүдэр тавих
Гэрэл сүүдэр тавих гэж хамаг цагаа үрээд байгаа бол, гэрэл болон сүүдрээрээ нүүрэн дээрээ урд урдаасаа харсан 3-ын тоонууд зураарай. Дараа нь үүнийгээ уусгахад л болох аж.
5Бүсээ бүслэх
Бүс тань хэтэрхий уртаад, унжаад байвал, зурагт үзүүлсэнтэй адил ороож, тогтоогоорой.
6Маникюрээ удаан тогтоох
Хамаг мөнгөө шавхаж, маникюр хийлгэж, хумсаа гоё болгосон ч хэдхэн хоноод, хумс ургаж, онцгүй харагдаад байна уу? Тийм бол та заавал будгаа арилгуулж, шинээр будуулах шаардлагагүй. Үүний оронд хумсны угийг саатай будгаар будахад хангалттай.
7Энгийн багсыг, гэрэлтүүлэгчийн багс болгох
Дэвүүрэн багс буюу хацрын өнгөлөгч түрхдэг багсыг заавал худалдан авах шаардлагагүй. Харин үүний оронд энгэсэгний багсныхаа төгсгөлд, хоёр ширхэг үсний хавчаар хатгаж, дэвүүрэн багс болгож хэрэглээрэй.
8Сүрчигний үнэрийг удаан тогтоох
Сүрчиг цацахаасаа өмнө хүзүү болон цээж хэсэгтээ багахан вазелин түрхээрэй. Ингэснээр таны сүрчиг илүү удаан тогтох болно.
9Үсээ хатаах шилдэг арга
Хэрвээ танд нүүр болон үсээ янзлах цаг бага байгаа бол үсний сэнсээ дээр өлгөн, асааж, үсээ хатаахын зэрэгцээ нүүрээ будах боломжтой.
10Батгыг хурдан эмчлэх
Хэрвээ нүүрэн дээр тань батга гарсан бол, бага зэрэг нүдний дусаалгыг түрхээрэй. Энэ нь батгыг богино хугацаанд арилгаж, эмчлэх болно.
11Шүршүүрийн усны температураа тааруулах
Та усны температураа тааруулж, шүршүүрт орох гэж багагүй цаг хугацааг алдаж байна уу? Хэрэв тийм бол одооноос эхлэн усны крантны таган дээрээ тэмдэглээ хийж, таарсан температурыг усанд арилдаггүй палместраар зураарай.
12Нүүрээ богино хугацаанд будах
Яарч, сандарсан үед нүүрээ будахын тулд хөмсгөө бага зэрэг тодруулж, нүдэндээ хөнгөн тень түрхэн, уруулаа будахад хангалттай.
Comments
Post a Comment