Skip to main content

Featured

Өвлийн улиралд хуурайшсан арьсыг арчлах аргууд

Өвлийн хүйтэн температур, хуурай агаар нь хүний арьс болон үсний байгалийн хамгаалалтыг алдагдуулж, гүн хуурайшилт үүсгэдэг. Бүсгүй та эдгээрээс арьсаа хамгаалж, толигор, чийглэг байлгахыг хүсвэл гэрийн нөхцөлд дараах арьс арчилгааг өөртөө харамгүй зориулаарай. 1 Халуун шүршүүрт орохоос зайлсхий Халуун ус нь арьсыг гэмтээж, байгалийн чийглэг байдлыг нь алдагдуулдаг. Тиймээс бүлээн болон хүйтэн үсээр нүүрээ угааж байгаарай. Ингэснээр таны арьсанд үрчлээс үүсэхээс ч мөн давхар сэргийлнэ. Түүнчлэн халуун усаар нүүрээ угаах, усанд орсноор арьсанд эгзем үүсгэх, загатнуулах, арьс холцруутах шинжүүд илэрдэг. 2 Сүү болон зөгийн бал Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсны чийглэг байдлыг удаан хадгалж, арьсыг толигор гоёмсог болгох үйлчилгээтэй. Мөн хөгшрөлтийн эсрэг эрчимтэй тэмцэх болно. Та багахан натурал тарган дээр 1:1 хэмжээтэй зөгийн бал хийж, нүүрэндээ түрхэн зөөлөн иллэг хийгээрэй. Мөн:  1 ц/халбага зөгийн бал 1 ц/халбага нимбэгний шүүсийг хооронд...

Хүүхдийн цацлагын гайхалтай 14 шид



Бид нярай балчир үрсээ хөлөрч, арьс нь нурахаас сэргийлэн хүүхдийн цацлага буюу талькийг цацдаг билээ. Харин үүнийг өөр олон аргаар ахуй амьдралдаа ашиглах боломжтой аж. Ингээд та бүхэндээ хүүхдийн цацлагын ашиг тус болоод түүнийг хэрхэн гэрийн нөхцөлд өөрт ашигтайгаар хэрэглэж болох зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. 

1. Хуурай шампунь
Хүүхдийн цацлага нь хуурай шампуний үүрэг гүйцэтгэж чадна. Таны үс тослогдож, угаах боломжгүй байгаа бол хуйхандаа хүүхдийн талькнаас цацаж болох юм. 
2. Праймер
Та мөнгөө үрэн праймер худалдаж авах шаардлагагүй. Харин үүний оронд хүүхдийн цацлагаас нүүрэндээ нимгэн түрхэхэд хангалттай. 
3. Нүүрний будгаа матте болгох
Нүүрний будгаа матте болгохыг хүсч байвал, хүүхдийн цацлагыг хэрэглэж болох юм. Нүүрээ будсаны дараа хүүхдийн цацлагаа нүүрэндээ түрхэж, усанд 15-20 секунд байлгана. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.  
4. Сормуус уртасгах
Эхлээд сормуусны будгаараа сормуусаа будан, дараа нь хөвөнтэй модоор хүүхдийн цацлагаас аван сормуусандаа түрхэнэ. Харин эцэст нь дахин будгаараа будсанаар таны сормуус хамаагүй урт, өтгөн харагдах болно.
5. Хөмсөг будах
Та хөмсгөө будахаасаа өмнө багахан хүүхдийн цацлагыг түрхэж, тараагаарай. Дараа нь хөмсгөө будах бөгөөд таны хөмсөг урьдынхаасаа илүү өтгөн харагдах аж. 
6. Үс авах
Вакс хэрэглэж, арьсныхаа үсийг авахаасаа өмнө хүүхдийн цацлгагыг биедээ тарааж түрхээрэй.
7. Уруулын будгыг тогтоц сайтай болгох
Та уруулын будгаа удаан тогтоцтой байлгахыг хүсвэл эхлээд урууландаа хүүхдийн цацлага түрхэж, дараа нь уруулаа будаарай.
8. Илүүдэл үсээ хуссаны дараа хэрэглэх
Хөлнийхөө үсийг хуссаны дараа чийгшүүлэгч түрхэж, дээр нь хүүхдийн цацлага цацаарай. Энэ нь арьсыг эмчилж, хорсолт загатнахыг бууруулна. 
9. Зүссэн шархыг эмчилнэ
Хүүхдийн цацлагыг зүссэн шархан дээрээ түрхэж, богино хугацаанд эдгээж болно.
10. Наалдахаас сэргийлнэ
Алхаж явахад хоёр гуя тань наалдаж, төвөгтэй байдал үүсгээд байвал гуяныхаа дотор талд багахан хүүхдийн цацлага түрхэхэд хангалттай. 
11. Хөл холгохыг болиулна
Хөл тань холгоод байвал гутал дотроо багахан хүүхдийн цацлага хийгээрэй.
12. Хүйтэн ор
Зуны цагт шөнө орондоо ороод унтах гэхээр хамаг бие тань хөнжил, гудастай наалдаж, таагүй санагддаг уу? Магадгүй ийм зүйлс хүн бүрт л тохиолдож, унтах цагаас нь хумсалдаг билээ. Иймд та хүүхдийн цацлагаа гудас, хөнжил завсараар цацахад л амар тайван амарч чадах болно.
13. Гутал чийг татахыг болиулна
Гутал дотроо багахан хүүхдийн цацлага хийснээр, гутал чийг татахаа больж, эвгүй үнэр ч арилах болно.
14. Элстэй хөлнөөс салгана
Далай руу явахад, таны үүргэвчинд байх ёстой зүйлсийн нэг нь бол  хүүхдийн цацлага юм. Учир нь усанд сэлээд гарч ирсний дараа хөлөнд элс наалдаж, түүнийг салгах гэж цагаа гарздахын оронд бага зэрэг цацлага цацаад үзээрэй.


Comments