Skip to main content

Featured

Өвлийн улиралд хуурайшсан арьсыг арчлах аргууд

Өвлийн хүйтэн температур, хуурай агаар нь хүний арьс болон үсний байгалийн хамгаалалтыг алдагдуулж, гүн хуурайшилт үүсгэдэг. Бүсгүй та эдгээрээс арьсаа хамгаалж, толигор, чийглэг байлгахыг хүсвэл гэрийн нөхцөлд дараах арьс арчилгааг өөртөө харамгүй зориулаарай. 1 Халуун шүршүүрт орохоос зайлсхий Халуун ус нь арьсыг гэмтээж, байгалийн чийглэг байдлыг нь алдагдуулдаг. Тиймээс бүлээн болон хүйтэн үсээр нүүрээ угааж байгаарай. Ингэснээр таны арьсанд үрчлээс үүсэхээс ч мөн давхар сэргийлнэ. Түүнчлэн халуун усаар нүүрээ угаах, усанд орсноор арьсанд эгзем үүсгэх, загатнуулах, арьс холцруутах шинжүүд илэрдэг. 2 Сүү болон зөгийн бал Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсны чийглэг байдлыг удаан хадгалж, арьсыг толигор гоёмсог болгох үйлчилгээтэй. Мөн хөгшрөлтийн эсрэг эрчимтэй тэмцэх болно. Та багахан натурал тарган дээр 1:1 хэмжээтэй зөгийн бал хийж, нүүрэндээ түрхэн зөөлөн иллэг хийгээрэй. Мөн:  1 ц/халбага зөгийн бал 1 ц/халбага нимбэгний шүүсийг хооронд...

Нэг сарын турш өдөр бүр 3 литр ус ууж байсан бүсгүйн өөрчлөлт шуугиан тарьж байна!



Өнөөдөр хүн бүр л ус уухын гайхамшиг, ашиг тусыг ярьж байгаа хэрнээ тэр бүр хангалттай хэмжээний усыг ууж чаддаггүй шүү дээ. Хангалттай биш гэдэг нь насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 1.8 литр усыг уух, цаашлаад 2-3 литр ус хэрэгтэй байдаг. Гэвч хүн бүрийн биеийн онцлог өөр тул биедээ бага багаар дасгаж байж, усны хэмжээг ихэсгэх хэрэгтэй. Эс бөгөөс энэ нь эсрэгээрээ биед сөрөг үр нөлөөг авчирч мэднэ.


Бүхий л салбарын эмч мэргэжилтнүүд хүнийг өдөрт 1.8 литр усыг бага багаар шимж уух хэрэгтэйг зөвлөдөг. Гэвч бид заримдаа 2 стакан уснаас хэтрэхгүй байх нь бий. 42 настай Сара хэмээх Англи бүсгүй зоримог шийдвэр гаргаж, эмчийн хяналтан дор өдөрт 3 хүртэлх литр усыг 1 сарын хугацаанд биедээ дасган ууж эхэлжээ. Эхний үеүдэд мэдээж энэ нь амаргүй байсан ч, ердөө 7 хоног өнгөрөхөд түүний биед усны ид шид үйлчилж эхэлсэн гэдэг. Жирийн өдрүүдэд түүний толгой маш ихээр өвддөг байсан бөгөөд хоол боловсруулалт нь мөн муу явагддаг байсан аж.
Усыг зохистой ууж эхэлсний дараагаас түүний толгойн өвчин намдаж, өтгөн хатах, ходоод хямрах асуудлууд мартагдаж эхэлсэн байна.  Тэрээр өглөө, өдөр, орой тус бүр 1 литр усыг уудаг байсан бөгөөд арьс нь ч мөн цайрч, чийглэг байдал нь нэмэгдэж байсныг анзаарчээ. Тэрээр сарын турш 7 хоног бүр үр дүнгээ интернэт хэрэглэгчдэд хуваалцаж байсан бөгөөд нүдний цагирган хар хүрээ, үрчлээсүүд бүдгэрч дотроосоо залуужиж, царай нь илэрхий гэрэлтэж эхэлсэн байна. Түүнээс гадна тэрээр сарын хугацаанд ямар нэгэн хоол сойгоогүй бөгөөд үр дүнд нь 2 кг турж, бэлхүүсний тойрог нь мөн багассан аж. 
Тэрээр өөрийн үр дүнгээ цахим хэрэглэгчидэд хуваалцахдаа, " Ус ууж эхэлсэн эхний өдрүүдэд танд тийм ч амар байхгүй. Учир нь бид урьд хангалттай ус ууж байгаагүй хэрнээ гэнэт л ихээр ус уух нь биеийг цочроож, таагүй мэдрэмж төрүүлнэ. Гэвч эдгээр шинжүүд 7 хоног өнгөрсний дараа арилах болно. Мөн гэдэс дотор цэвэрлэгдсэнээр биеийн жин, бэлхүүсний тойрог багасаж, царай зүс ч гэсэн гэрэлтэн 10 насаар залуужсан мэт боллоо" хэмээн тус сэтгэл өндөр хэлжээ.

Comments