Skip to main content

Featured

Өвлийн улиралд хуурайшсан арьсыг арчлах аргууд

Өвлийн хүйтэн температур, хуурай агаар нь хүний арьс болон үсний байгалийн хамгаалалтыг алдагдуулж, гүн хуурайшилт үүсгэдэг. Бүсгүй та эдгээрээс арьсаа хамгаалж, толигор, чийглэг байлгахыг хүсвэл гэрийн нөхцөлд дараах арьс арчилгааг өөртөө харамгүй зориулаарай. 1 Халуун шүршүүрт орохоос зайлсхий Халуун ус нь арьсыг гэмтээж, байгалийн чийглэг байдлыг нь алдагдуулдаг. Тиймээс бүлээн болон хүйтэн үсээр нүүрээ угааж байгаарай. Ингэснээр таны арьсанд үрчлээс үүсэхээс ч мөн давхар сэргийлнэ. Түүнчлэн халуун усаар нүүрээ угаах, усанд орсноор арьсанд эгзем үүсгэх, загатнуулах, арьс холцруутах шинжүүд илэрдэг. 2 Сүү болон зөгийн бал Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсны чийглэг байдлыг удаан хадгалж, арьсыг толигор гоёмсог болгох үйлчилгээтэй. Мөн хөгшрөлтийн эсрэг эрчимтэй тэмцэх болно. Та багахан натурал тарган дээр 1:1 хэмжээтэй зөгийн бал хийж, нүүрэндээ түрхэн зөөлөн иллэг хийгээрэй. Мөн:  1 ц/халбага зөгийн бал 1 ц/халбага нимбэгний шүүсийг хооронд...

Нимбэгийг 4 хэсэг хувааж, завсраар нь давс хийгээд, гэртээ тавиарай! Яагаад гэвэл...



Эдийн засгийн хямрал хаа саагүй нүүрлэж, хүн бүр мөнгө санхүүгээ хэмнэх тухай бодож эхэлсэн билээ. Тэгвэл та жижиг зүйлсээс эхэлж, ойр зуурын жимс, ногоогоо ашиглаж, цэвэрлэгээ хийх юм уу, эсвэл эрүүл мэнддээ анхаарч болох юм. Заавал дэлгүүр зорьж, мөнгөө үрэх шаардлагагүйгээр ахуйн асуудлаа хялбархан шийдвэрлэж яагаад болохгүй гэж? Тэгвэл хамтдаа нэг ширхэг нимбэг болон чимх давсыг чухам юунд ашиглаж болохыг мэдэж авцгаая. 

1

Та нэг ширхэг нимбэг сонгож аван, дөрвөн хэсэг болгож зүсч бэлтгээрэй. Харин дараа нь нимбэгнийхээ голд давс цацаж, гал тогоондоо орхино. Ингэснээр эргэн тойрон дахь эвгүй үнэрийг арилгаж, нян бактерийг ч давхар устгах болно.

2

Мөн та нимбэгийг ашиглаж эвгүй үнэрийг дарахаас гадна угаагч шингэн болгож ашиглаж ч болно. Ариутгалын бодис, угаагч шингэнээр аяга тавгаа цэвэрлэхийн оронд 3 ширхэг нимбэгний шүүс, багахан шингэн саван, чимх давсыг усанд хийж уусгаад үүндээ аяга тавгаа угаагаарай. 
Олон төрлийн витаминаар баялаг нимбэг нь тал бүрийн ашиг тустай. Ялангуяа хүний биед эерэг сайнаар нөлөөлж, өвчин зовлонгүй, эрүүл аж төрөхөд томоохон ач тус хүргэдэг. Мөн нимбэгийг хоолондоо, уух зүйлдээ хийснээр сайхан амт оруулдаг бөгөөд өөрөөр арьс, үсээ ч гоё сайхан болгох боломжтой ажээ. Хэрвээ та нимбэгний ач тусыг илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсч байвал ЭНД дарж уншаарай. 


Comments