Skip to main content

Featured

Өвлийн улиралд хуурайшсан арьсыг арчлах аргууд

Өвлийн хүйтэн температур, хуурай агаар нь хүний арьс болон үсний байгалийн хамгаалалтыг алдагдуулж, гүн хуурайшилт үүсгэдэг. Бүсгүй та эдгээрээс арьсаа хамгаалж, толигор, чийглэг байлгахыг хүсвэл гэрийн нөхцөлд дараах арьс арчилгааг өөртөө харамгүй зориулаарай. 1 Халуун шүршүүрт орохоос зайлсхий Халуун ус нь арьсыг гэмтээж, байгалийн чийглэг байдлыг нь алдагдуулдаг. Тиймээс бүлээн болон хүйтэн үсээр нүүрээ угааж байгаарай. Ингэснээр таны арьсанд үрчлээс үүсэхээс ч мөн давхар сэргийлнэ. Түүнчлэн халуун усаар нүүрээ угаах, усанд орсноор арьсанд эгзем үүсгэх, загатнуулах, арьс холцруутах шинжүүд илэрдэг. 2 Сүү болон зөгийн бал Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсны чийглэг байдлыг удаан хадгалж, арьсыг толигор гоёмсог болгох үйлчилгээтэй. Мөн хөгшрөлтийн эсрэг эрчимтэй тэмцэх болно. Та багахан натурал тарган дээр 1:1 хэмжээтэй зөгийн бал хийж, нүүрэндээ түрхэн зөөлөн иллэг хийгээрэй. Мөн:  1 ц/халбага зөгийн бал 1 ц/халбага нимбэгний шүүсийг хооронд...

Үс бууралтаад байна уу? Үүнийг үсэндээ түрхээд 5 минутын дараа цагаан үсийг дахиж харахгүй!



Нас нэмж, он цаг улиран одохын хэрээр нүүрэнд үрчлээ сууж, үс цайрч, бууралтаж эхэлдэг. Тэр бүү хэл идэр насны залууст ч цагаан үс ургаж эхлэхийг үгүйсгэхгүй. Харин ямар ч хүн бууралтсан үстэй байхыг хүсэхгүй нь лавтай. Иймд бид үнэтэй бүтээгдэхүүн болон үсний будгийг ашиглалгүйгээр цагаан үсэнд баяртай гэж хэлэн, санаа зовох зүйлгүй амьдрах хялбархан аргыг дуулгахаар бэлтгэсэн юм. 

1Ямар арга хэмжээ авах вэ?

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Харин гялалзсан хар үстэй болох гэсэн хүсэлдээ автаж, химийн бодистой будаг хэрэглэж, хуйхаа гэмтээх нь элбэг тохиолддог. Гэхдээ цагаан үснээс гэрийн аргаар хялбар салах боломжтой ажээ. Танд ердөө төмс хэрэг болох бөгөөд энэхүү аргыг хэрэглэж хэвшсэнээр үсний тань өнгө сэргэж, буурал үснүүд дахиж гарахгүй болох аж. 
Ямар арга хэмжээ авах вэ?

2Төмсний хальсаа чанах

Та 5-6 ширхэг төмс авч, хальсалж тавиарай. Төмсний хальсыг 2 аяга усанд хийж чанана. Усаа буцалсны дараа галаа багасгаж, хальсаа 15-20 минут чанах хэрэгтэй. Дараа нь хальсаа гаргаж хаяад усаа хөртөл нь хүлээгээрэй. Үүндээ багахан эфирийн тос хийж, сайхан үнэртэй болгосон ч болно.
Төмсний хальсаа чанах

3Үсэндээ иллэг хийх

Одоо харин та үсээ шампунь ашиглаж сайтар угааж, бэлтгэх хэрэгтэй. Дараа нь төмсний хальснаас гаргаж авсан шүүсээ хуйхандаа түрхэж, иллэг хийх бөгөөд алчууранд боож, 15-20 минут байлгана. Товлосон цаг болмогц үсээ цэвэр усаар зайлаарай. Үр дүнд нь та дахиж нэг ширхэг ч цагаан үс харахгүй.  Энэхүү аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэснээр богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрэх боломжтой аж. 

Үсэндээ иллэг хийх


Comments