Skip to main content

Featured

Өвлийн улиралд хуурайшсан арьсыг арчлах аргууд

Өвлийн хүйтэн температур, хуурай агаар нь хүний арьс болон үсний байгалийн хамгаалалтыг алдагдуулж, гүн хуурайшилт үүсгэдэг. Бүсгүй та эдгээрээс арьсаа хамгаалж, толигор, чийглэг байлгахыг хүсвэл гэрийн нөхцөлд дараах арьс арчилгааг өөртөө харамгүй зориулаарай. 1 Халуун шүршүүрт орохоос зайлсхий Халуун ус нь арьсыг гэмтээж, байгалийн чийглэг байдлыг нь алдагдуулдаг. Тиймээс бүлээн болон хүйтэн үсээр нүүрээ угааж байгаарай. Ингэснээр таны арьсанд үрчлээс үүсэхээс ч мөн давхар сэргийлнэ. Түүнчлэн халуун усаар нүүрээ угаах, усанд орсноор арьсанд эгзем үүсгэх, загатнуулах, арьс холцруутах шинжүүд илэрдэг. 2 Сүү болон зөгийн бал Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсны чийглэг байдлыг удаан хадгалж, арьсыг толигор гоёмсог болгох үйлчилгээтэй. Мөн хөгшрөлтийн эсрэг эрчимтэй тэмцэх болно. Та багахан натурал тарган дээр 1:1 хэмжээтэй зөгийн бал хийж, нүүрэндээ түрхэн зөөлөн иллэг хийгээрэй. Мөн:  1 ц/халбага зөгийн бал 1 ц/халбага нимбэгний шүүсийг хооронд...

Та энэ зурагнаас юу харж байна вэ? /сонжоо/



1Зураг 1

Дурандаж буй хүн: Та шинийг сэдэх, төсөөлөн бодох чадвар сайтай хүн бөгөөд дэлхий ертөнцийг тайлагдашгүй нууцаар дүүрэн гэж боддог. Олон төрлийн хүмүүс, тааварлашгүй нөхцөл байдал таны төсөөлөн бодох чадварыг цаг үргэлж хөгжүүлж, тэтгэж байдаг.
Машин: Шекспир-ын хэлсэн “Өөрчлөлт бол амьдралын амт” гэсэн үгнээс эсрэг байр суурьтай хүн. Учир нь та өөрчлөлтийг тийм ч их хүсдэггүй бөгөөд таны хувьд ахиц дэвшил гэдэг өөрчлөлтгүйгээр ч болдог л зүйл.
“А” үсэг: Та хүн бүрийг хүндэлдэг, тэдэнтэй харьцаа тогтоохдоо ч сайн бөгөөд бараг л ганцаарддаггүй. Хайрлаж, дурлан үргэлж цоглог байдаг хүн юм.

Comments