Энерги, эрч хүч өгч, алжаал ядаргааг тайлахаас гадна, өвлийн хүйтэн шөнө дулаахан байхад тусалдаг гээд цайны ач тусыг дурдаад байвал дуусахгүй биз ээ. Гэвч бид цайгаа уусныхаа дараа, хандыг нь хогийн саванд хаядаг нь гэм биш зан юм. Харин цайны ханд олон ашиг тустай байдаг аж. Бид танд үүнээс хамгийн чухал гэсэн 11 ашиг тусыг нь дуулгая.
1Нарны түлэгдэлтийг эмчилнэ
Бид амьдрах хугацаандаа ядахдаа нэг удаа нарны хурц гэрэлд түлэгддэггүй гэж үү? Тэгвэл цайны ханд ашиглаад, арьсны түлэгдсэн хэсгийг эмчилж, загатнахыг болиулдаг байна. Тэр тусмаа хар цайны ханд илүү сайн нөлөөтэй аж. Иймд та дараагийн удаа хурц наранд гадуур явахаар бол, цайны ханднаас ахиуханг авч яваарай.
2Нүдний хаванг бууруулна
Орой орондоо ороод, олон цагаар зурагт үзэх юм уу, эсвэл нойр дутуу явснаас болж, нүд хавагнах нь бий. Харин хар цайны ханд нүдэндээ доорх зурганд үзүүлсэн шиг тавивал хаванг буулгах ач тустай байна. Харин цайныхаа хандыг хөргөгчинд хийж, өглөө ашиглахаа мартуузай.
3Түлэнхийг эмчилнэ
Хар цай нь найрлагандаа халууныг бууруулах үйлчилгээтэй "танин" гэх зүйл агуулдаг байна. Тиймээс та түлэгдсэн хэсэг дээрээ хар цайны хэрэглэсэн 2-3 ханд тавиарай. Үр дүнд нь өвчнийг намдааж, арьсыг төлжүүлэх болно.
4Хаг арилгана
Үсний хаг бол бидний өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг бэрхшээлүүдийн нэг билээ. Харин та хагнаасаа салах гэж их хэмжээний мөнгийг шампуньд зарцуулахаасаа залхаж байгаа бол, буцалгасан цайны хандыг үсэн дээрээ тавьж, нэг цаг байлгасны дараа үсээ угаагаарай. Үүнийхээ дараа үсэндээ иллэг хийх хэрэгтэй бөгөөд энэ нь таныг үсийг хагнаас ангижруулаад зогсохгүй, гялалзсан болгоно.
5Арьсан дээр гарсан тууралтыг арилгана
Арьсан дээр гарч буй төрөл бүрийн тууралтыг ногоон цайны хандаар эмчлэх боломжтой. Учир нь ногоон цайнд тууралтын эсрэг үйлчилгээтэй "антиоксидант" агуулагддаг байна. Асуудалтай хэсэг дээрээ 15 минутын зайтай хэд хэдэн удаа цайны ханд тавих хэрэгтэй бөгөөд үүнийхээ хажуугаар өдөр 2-3 аяга ногоон цайг ууж хэвшээрэй. Ингэснээр мөн "HPV" вирусын гаралтай өвчин тусахаас сэргийлдэг аж.
6Гутлын эвгүй үнэрийг дарна
Өмсөж буй гутал чийг татсанаас болж, эвгүй үнэр гардаг билээ. Тэгвэл одооноос эхлээд энэ зүйл асуудал биш боллоо. Учир нь та гутлан дотроо цайны ханд хийгээд хонуулаарай. Үр дүнд нь эвгүй үнэр алга болж, цоо шинэ мэт болох болно.
7Бордоо болгон ашиглаж болно
Хэрвээ та жимс, ногоо тарих дуртай бол, цайны ханд ашиглаарай. Үүний тулд цайныхаа хандыг тарьж буй жимс, ногооныхоо хөрсөнд хийнэ. Ингэснээр мөөгөнцөртөхөөс сэргийлэх бөгөөд хурдан хугацаанд ургуулах тустай.
8Аяга таваг угаах илүү хялбар болно
Хоол идсэний дараа тостой аяга, таваг угаах төвөгтэй байдаг. Гэвч энэхүү асуудлыг цайны ханд ашиглан шийдвэрлэх боломжтой юм. Үүний тулд аяга тавган дээрээсээ ус гоожуулж, дээрээс нь цайныхаа хандыг хийгээрэй.
9Толь цэвэрлэнэ
Толь цэвэрлэх яагаад ч юм бэрхшээлтэй байдаг шүү дээ. Тэгвэл толин дээрх элдэв зураас болон толбыг арилгахдаа бага зэрэг саван түрхсэн алчуур болон цайны хандаар арчих хэрэгтэй аж. Танай гэрийн толь цоо шинэ мэт болох болно.
10Гарын эвгүй үнэрийг дарна
Сонгино хэрчсэний дараа бидний гаранд эвгүй үнэр шингэж, арилахгүй зовоох нь бий. Энэ нөхцөлд гарынхаа хуруунуудыг савандаж, цайны хандаар угаавал уур хүргэмээр муухай үнэрийг үгүй хийх аж.
11Шүдний өвчинг намдаана
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, аман дотроо цайны ханд хийгээд үзээрэй. 2-3 цайны хандыг амандаа хийснээр шүдний өвдөлтийг намдааж, буйл үрэвсэхээс сэргийлдэг аж. Түүнээс гадна, амны хөндий шархлахаас хамгаалах ач тустай юм.
Comments
Post a Comment