Skip to main content

Featured

Өвлийн улиралд хуурайшсан арьсыг арчлах аргууд

Өвлийн хүйтэн температур, хуурай агаар нь хүний арьс болон үсний байгалийн хамгаалалтыг алдагдуулж, гүн хуурайшилт үүсгэдэг. Бүсгүй та эдгээрээс арьсаа хамгаалж, толигор, чийглэг байлгахыг хүсвэл гэрийн нөхцөлд дараах арьс арчилгааг өөртөө харамгүй зориулаарай. 1 Халуун шүршүүрт орохоос зайлсхий Халуун ус нь арьсыг гэмтээж, байгалийн чийглэг байдлыг нь алдагдуулдаг. Тиймээс бүлээн болон хүйтэн үсээр нүүрээ угааж байгаарай. Ингэснээр таны арьсанд үрчлээс үүсэхээс ч мөн давхар сэргийлнэ. Түүнчлэн халуун усаар нүүрээ угаах, усанд орсноор арьсанд эгзем үүсгэх, загатнуулах, арьс холцруутах шинжүүд илэрдэг. 2 Сүү болон зөгийн бал Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсны чийглэг байдлыг удаан хадгалж, арьсыг толигор гоёмсог болгох үйлчилгээтэй. Мөн хөгшрөлтийн эсрэг эрчимтэй тэмцэх болно. Та багахан натурал тарган дээр 1:1 хэмжээтэй зөгийн бал хийж, нүүрэндээ түрхэн зөөлөн иллэг хийгээрэй. Мөн:  1 ц/халбага зөгийн бал 1 ц/халбага нимбэгний шүүсийг хооронд...

Энэ сард танд юу тохиолдохыг мэдмээр байна уу? /Зурхай/


Та ямар ордонд төрсөн бэ? Хүнийг төрсөн ордоор нь хэн болох, түүний онцлог шинж чанар болон ирээдүйд ямар хувь тавилан хүлээж байгаа зэргийг нь шинжиж болдог байна. Иймд бид та бүхэндээ ордуудыг энэ жил юу хүлээж байгаа болохыг танилцуулахаар бэлтгэлээ. Та эндээс өөрийгөө хэн болохоо, юу тохиолдохоо мэдэж аван, учирч болох эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай!


1Хонины орд

Найз залуу/ охинтой хонины ордныхон энэ сард романтик болзоогоор дүүрэн байх нь. Ганц биечүүдэд заяаны ханьтйгаа учрах боломж хамгийн их байхыг од, эрхэс зөгнөж байна. Харин гэр бүлтэй хонины ордныхон харилцааны хувьд ямар нэгэн асуудалгүй байх бөгөөд урьд нь хэрүүд, маргаан гарч байсан бол энэ сард шийдэгдэх болно. Хонины ордныхон хамтдаа байж чадвал ямар ч өвчин, зовлонго даван гарч чаддаг учраас 11 сард сайн хамтрагчаа олж чадвал хувийн, ажил хэргийн гээд бүх зүйл бүтэмжтэй байна. 
Хонины орд

2Үхрийн орд

Таныг шинэ эхлэл, хүч чадал хүлээж байна. Би юу хийхийг хүсэж байна вэ? гэсэн асуултын хариуг ашгүй та энэ сардаа багтааж олох нь. Хамтрагчидтайгаа муудаж болзошгүй бөгөөд ямар ч асуудал тулгарсан өөрийнхөө хүссэнээр шийдэхийг од эрхэс зөвлөж байна. Мөн уур бухимдал зөвхөн алдаа, буруу шийдвэрийг л дагуулдаг гэдгийг санаарай. Хэрвээ та сэтгэлийн хөдөлгөөнөөр бус сайтах бодосны эцэст ирээдүйн төлөвлөгөөгөө бодоод түүнийгээ дагавал гарцаагүй хүссэндээ хүрэх болно. 
Үхрийн орд

3Ихрийн орд

Энэ сард таныг маш олон гэнэтийн бэлэг, ололт амжилт хүлээж байна. Удаан хугацаанд хүссэн хүсэл тань биелэхэд тун ойртжээ. Хамгийн гол нь бусад зүйлд сатаарахгүй байх хэрэгтэй. Түүнчлэн хувийн амьдралдаа маш том өөрчлөлтийг хийхэд хамгийн тохиромжтой үе нь 11 сар бөгөөд хамтран ажиллагчидтайгаа сайхан харьцаагаа хадгалж чадвал удирдлагуудаасаа магтаал сонсох нь гарцаагүй.
Ихрийн орд

4Мэлхий орд

Таны төлөвлөж байгаа ажлуудад саад бартаа гарч магадгүй. Тиймээс асуудалд өөр өнцгөөс хандахыг хичээж, шинэ хүмүүстэй танилцаж, өөрийн дассан хүрээллээсээ гарах хэрэгтэй. Тогтсон байдлыг эвдэж чадвал та шинэ шийдэл магадгүй шинэ санаа ч олох магадлалтай. Мөн жижиг зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлж, алиаа зүйлийн далд утгыг олохыг хичээгээрэй. 
Мэлхий орд

5Арслангийн орд

Сэтгэл гутрал таныг зовоож магадгүй учраас өөрт байгаа сайн, сайхан зүйлсээ санаарай. Гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, баяр баясал өгдөг зүйлээ хийхийг хичээх нь үр дүнтэй байх болно. Түүнчлэн ажил хэрэгт тань томоохон ахиц дэвшил байгаа ба та  оон сонголттой нүүр тулгарбал өөрийн дотоод дуу хоолойг сайн сонсож шийдвэр гаргах хэрэгтэй.
Арслангийн орд

6Охины орд

Энэ сар танд тогтвор суурьшил болон амжилтыг нэгэн зэрэг авчрах болно. Та хүсэж буй зүйлээ тодорхой болгоод түүнийхээ араас бууж өгөлгүй хичээх  хэрэгтэй ба өөртөө итгэх итгэлээ бүү мартаарай. Ингэх явцдаа бусдаас дэмжлэг, зөвлөгөө авахаас бүү татгалз. 11 сард та сэтгэл зүйн хувьд илүү хучирхэгжих бөгөөд хувийн амьдрал  тань ч гэсэн тодорхой хэмжээгээр дээшилнэ. Харин удаан хугацаанд шийдэгдээгүй, зөрчилтэй хэвээр байсан хайр дурлалын асуудал дээр эцсийн шийдвэр гаргах цаг нь иржээ. 
Охины орд

7Жинлүүрийн орд

Энэ сард болгоомж илүүдэхгүй ба эд хөрөнгөө хэн нэгэнд алдахаас сэргийлээрэй. Ямар нэгэн асуудлыг шийдэх гэж яарах хэрэггүй, цаг хугацаанд даатгаад өөрөө харж суух нь хамгийн зөв шийдвэр ч байж болох юм. Таныг сүүлийн үед зовоогоод байсан санхүүгийн асуудал тун удахгүй шийдэгдэхийг од эрхэс зөгнөж байгаа тул санаа зовох хэрэггүй.
Жинлүүрийн орд

8Хилэнцийн орд

Удаан хугацааны туршид бодож төлөвлөж зүйлээ хэрэгжүүлэх цаг нь нэгэнт болжээ. Энэ сард санхүүгийн асуудал танд бараг л гарахгүй ба гарсан ч удаан үргэлжлэхгүй. 11 сард хилэнцийн ордныхон эрүүл мэндийн асуудалтай тулгарах ч мөн л ноцтой биш байх болно. Магадгүй та илүүг хүсэх бус өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй ба ингэж чадвал энэ оны сүүлийн сарыг эрч хүчээр дүүрэн угтана.
Хилэнцийн орд

9Нумын орд

Өмнө саруудад тарьсан үр жимсээ хурааж бага зэрэг саатан, өөртөө цаг зарцуулах сар иржээ. Энэ сард аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байх нь гарцаагүй. Гагцхүү амралт ч мөн амжилтын нэг хэсэг гэдгийг бүү мартаарай. Түүнчлэн ажил хэрэг бус хувийн амьдрал, гэр бүл, найз нөхддөө цаг гаргаж ирэх жилийн эрч хүч, урам зоригоо нөөцлөөрэй.
Нумын орд

10Матрын орд

Матрын ордныхон энэ сард хүссэн болгондоо хүрч чадах эрч хүчийг мэдрэнэ. Хэрвээ та мартын ордонд төрсөн бол гэнэтийн бэлгэнд бэлэн байх хэрэгтэй учир нь 11 сард төсөөлж ч байгаагүй зүйлс танд тохиолдох болно. Мөн чухал шийдвэрүүдийг богино хугацаанд гаргах шаардлагатай үеүд олон гарах тул дотоод дуу хоолойгоо сонсоорой. Оновчтой шийдвэр гаргахын тулд өөрийн хийж буй, хүсэж байгаа зүйлдээ итгэлтэй байх нь зүйтэй. 
Матрын орд

11Хумхын орд

Энэ сар тэр чигтээ шударга ёсны илэрхийлэл байх нь. Та юу тарина түүнийгээ л хурааж авах учраас хийж буй алхам бүрдээ анхаарал, болгоомжтой байгаарай. Ялангуяа өмнөх сард таны хийсэн үйлдлийн хариу энэ сард ирэх бөгөөд хэрвээ та өмнөх хоногуудад олон сайн зүйл хийсэн бол гайхалтай шагнал таныг хүлээж байна. Түүнчлэн ажил хэрэг бүтэмж сайтай байх бөгөөд хамтрагчид, удирдлагуудтайгаа эвтэй байх нь бүхнээс чухал гэдгийг санаарай. 
Хумхын орд

12Загасны орд

Энэ сард танд ялалт ирэх болно. Хайр дурлал, ажил хэрэг, мөнгө санхүүгийн аль нь ч байсан та томоохон ялалтыг авах нь гарцаагүй. Найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөж, харах өнцөгөө өөрчилж чадвал урдаа тулгарч байгаа асуудалд амархан шийдэл олох боломжтой. Харин хайр дурлал дээр хамрагчтайгаа хялбархан ойлголцож, харьцаагаа улам бат бөх болгож чадна. 

Загасны орд

Comments