Skip to main content

Featured

Өвлийн улиралд хуурайшсан арьсыг арчлах аргууд

Өвлийн хүйтэн температур, хуурай агаар нь хүний арьс болон үсний байгалийн хамгаалалтыг алдагдуулж, гүн хуурайшилт үүсгэдэг. Бүсгүй та эдгээрээс арьсаа хамгаалж, толигор, чийглэг байлгахыг хүсвэл гэрийн нөхцөлд дараах арьс арчилгааг өөртөө харамгүй зориулаарай. 1 Халуун шүршүүрт орохоос зайлсхий Халуун ус нь арьсыг гэмтээж, байгалийн чийглэг байдлыг нь алдагдуулдаг. Тиймээс бүлээн болон хүйтэн үсээр нүүрээ угааж байгаарай. Ингэснээр таны арьсанд үрчлээс үүсэхээс ч мөн давхар сэргийлнэ. Түүнчлэн халуун усаар нүүрээ угаах, усанд орсноор арьсанд эгзем үүсгэх, загатнуулах, арьс холцруутах шинжүүд илэрдэг. 2 Сүү болон зөгийн бал Эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсны чийглэг байдлыг удаан хадгалж, арьсыг толигор гоёмсог болгох үйлчилгээтэй. Мөн хөгшрөлтийн эсрэг эрчимтэй тэмцэх болно. Та багахан натурал тарган дээр 1:1 хэмжээтэй зөгийн бал хийж, нүүрэндээ түрхэн зөөлөн иллэг хийгээрэй. Мөн:  1 ц/халбага зөгийн бал 1 ц/халбага нимбэгний шүүсийг хооронд...

Эмэгтэй хүн бүрийн мэдэх ёстой дур булаам харагдах нууцууд



Эмэгтэйчүүд өдөр тутамдаа сайхан харагдах гэж үс, хумс, биеийн арьсаа арчилж маш их цаг зарцуулдаг. Харин эдгээрийг хялбарчлах аргуудыг гоо сайхны блог хөтлөгчид аль хэдийн олж нээсэн ажээ. Хэрэв та хөхөвч өмсөх дургүй бол хөхний товчоо хэрхэн халхлах вэ? эсвэл илүүдэл үсээ хусахдаа юуг анхаарах вэ? гэх мэт хамгийн хэрэгтэй 6 зөвлөгөөг танд түүвэрлэн хүргэж байна. 

1Илүүдэл үсийг хэрхэн гүйцэд сайн авах вэ?

Илүүдэл үс эмэгтэйчүүдийн байнгын асуудал болдог. Тэгвэл ургалтыг нь удаашруулж, гүйцэд авч, дотогш ургалтаас сэргийлэхийн тулд юун түрүүнд хөлөө усанд сайтар норгож дэвтээгээд, гуужуулагчаар гуужуулах хэрэгтэй. Ингэвэл арьс зөөлөрч, уян хатан болно. Энэ үед нь иртэй татуургаар авбал хамгийн сайн үр дүнтэй. Харин үүнийхээ дараа чийгшүүлэх тос түрхэхээ мартаж болохгүй. 
Илүүдэл үсийг хэрхэн гүйцэд сайн авах вэ?

2Уруулын арьсыг ч бас гуужуулах хэрэгтэй

Нүүр биеийн арьсныхаа үхэжсэн хэсгийг гуужуулж, шинэ арьс нөхөн төлжүүлснээр арьс илүү толигор, сайхан болдгийг хүн бүр мэддэг. Үүнтэй адил уруулын арьсанд ч мөн онцгой арчилгаа хэрэгтэй. Булбарай чийглэг уруултай болъё гэвэл зөгийн бал, элсэн чихрийн холимгийг урууландаа түрхэж, шүдний сойзоор гуужуулаарай. 
Уруулын арьсыг ч бас гуужуулах хэрэгтэй

3Кокосын тосоор нүүрний будгийг арилгаж болно

Таны өдөр тутамдаа хэрэглэдэг нүүр цэвэрлэгч арьсанд тань тохирохгүй эсвэл байнга усаар угааснаас болж хуурайшиж байна уу? Тэгвэл 7 хоногт 2 удаа кокосын тосоор нүүрээ цэвэрлээд үзээрэй. Ингэхдээ кокосын тосоо бага зэрэг халааж шингэн болгоод нүүрэндээ түрхэж массажлахад болно. Үүнийхээ дараа халуун алчуураар бигнүүрдэж цэвэрлэх хэрэгтэй.  
Кокосын тосоор нүүрний будгийг арилгаж болно

4Үнэртэй усныхаа үнэрийг нь хэрхэн удаан барих вэ?

Үнэртэй усаа, вазелинтай хольж арьсандаа түрхвэл өдрийн турш үнэр нь таниас салахгүй. Үүнийгээ нимгэн арьстай буюу судасны цохилт мэдрэгддэг хүзүү, гарын шууны дотор хэсгүүдэд түрхвэл үнэрээ илүү удаан хадгалах болно. 
Үнэртэй усныхаа үнэрийг нь хэрхэн удаан барих вэ?

5Хөхөвч зүүхийг хүсэхгүй байвал

Зарим өдрүүдэд хөхөвч зүүхээс ч дургүй хүрдэг. Гэвч хөхний товчоороо бусдын анхаарлыг хэт татахыг хүсэхгүй байвал энгийн шархны лент нааж болно шүү. 
Хөхөвч зүүхийг хүсэхгүй байвал

6Үсний хавчаар тань байн байн унаад байна уу?

Жижиг үснүүдээ тогтоохын тулд хэрэглэсэн хавчаар тань үснээс мултарч унаад байвал, үсний лак ашиглаарай. Хавчаарныхаа 2 талд нь лак шүршиж, сайтар хатсаных нь дараа зүүгээрэй. Ингэснээр таныг өөрөө автал хавчаар үснээс тань унахгүй. 

Үсний хавчаар тань байн байн унаад байна уу?



Comments